
FIBA-ын 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 27-д Сингапур улсад эхэлнэ. Азийн 23 орны шилдгүүд цуглах тэмцээнд Монголын шигшээ баг аваргаа хамгаална.
Азид чансаагаар тэргүүлэгч найман орны баг үндсэн тэмцээний хэсгийн шатны эрхээ шууд авсан. Тодруулбал, эрэгтэй төрлийн А хэсэгт Хятад, Сингапур, В хэсэгт Монгол, Тайланд, С хэсэгт Япон, Филиппин, D хэсэгт Шинэ Зеланд, Катарын шигшээ багууд тоглоно

Харин хэсэг тус бүрийн гурав дахь багийг урьдчилсан шатнаас тодруулах учиртай.
А хэсэгт Тайвань, Иран, Хонконг,
Б хэсэгт Өмнөд Солонгос, Индонез, Шри Ланка, Умард Мариан
С хэсэгт Австрали, Казахстан, Киргиз, Таити
D хэсэгт Малайз, Энэтхэг, Мальдив, Макао улсуудын нэг нь л тоглоно.
Австралийн шигшээ баг өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн ч долоо дахь удаагийн Азийн АШТ-д чансаагаар 10-т жагссан. Улмаар урьдчилсан шатнаас тоглох болсон бол зохион байгуулагч Сингапурын шигшээ баг чансаа харгалзахгүй үндсэн хэсгийн шатанд тоглохоор болсон байна.
Харин эмэгтэй төрлийн үндсэн тэмцээний А хэсэгт Хятад, Тайвань, Сингапур, В хэсэгт Япон, Тайланд, С хэсэгт Монгол, Малайз, D хэсэгт Шинэ Зеланд, Австралийн шигшээ багууд багтжээ.
Урьдчилсан шатнаас
В хэсэгт тоглохын төлөө Иран, Өмнөд Солонгос, Макао
С хэсэгт тоглохын төлөө Филиппин, Казахстан, Мальдив, Таити
D хэсэгт тоглохын төлөө Энэтхэг, Индонез, Хонконг, Умард Марианы шигшээ багууд өрсөлдөнө.




